Хятадын Шиньжяны баруун хойд нутагт байрлах Тарвагатай хотод хань, монгол, казак, хотон, уйгар, орос зэрэг 25 үндэстэн ястан аж төрдөг. Тус хотын гудамжаар явахад баян хуурын уянгат аяс хаа сайгүй сонсогдог нь эндэх иргэд дуу урлагт их л авьяастай байдгийнх юм. Тэд байнга баян хуураа хуурдан дуулж бүжиглэдэг болохоор Тарвагатай хотыг бас “Баян хуурын хот” ч гэдэг.
Тарвагатай хотод баян хуурын музей байдаг ба хадгалсан баян хуурын тоогоороо Хятадад хамгийн томд тооцогддог юм. Уг музейд Хятад, Орос, Герман, Итали зэрэг 10 гаруй орны 900 гаруй баян хуурыг дэлгэн үзүүлдэг.
Казак залуу Давран Дүйсенхан бол энэ нутгийн өмнөө барьдаг нэрт баяр хуурч, мөн ч баян хуурыг засаж сэлбэн, цуглуулж хадгалдаг хоббитой нэгэн. Түүний тоглосон “Чамайг санаж байна” гэсэн аясыг даган баян хуурын музейтэй танилцаарай.