Шиньжяны Кашгар хотоор урсан өнгөрдөг Туман голын дээд урсгалд Паньтүө намгархаг газар байдаг. Хамгаалалтын арга бодлого хэрэгжүүлэхээс өмнө энэ газарт байсан тоосгоны үйлдвэр, ферм, гэр хорооллуудын бохир ус нь голын усыг өмхий боржин болгож, орчин нь эмх замбараагүй байлаа.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн захиргаа экологийн орчинг сайжруулах зорилгоор 510 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Бэйхү цэцэрлэгт хүрээлэн, Паньтүө намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар цэцэрлэгт хүрээлэн нь өдгөө хүн амьтны хоргоддог үзэсгэлэнтэй газар болж байгаа бөгөөд шинэ хосуудын хуримын зургаа авахуулдаг цэнгэлийн орон боллоо.