Шиньжяны Кизилс киргизийн өөртөө засах жөүгийн Акту сянийн Баран сумд сурвалжилга хийж явахдаа тус сумын хүүхэд Ярмаймайттай уулзлаа. Манайх бууз шардаг, та амсахгүй юү гэхээр нь гуанзанд нь очив. Түүний бага ах нь гурилаа элдэж, том ах нь буузаа чимхэж шардаг. Ээж нь гал усыг нь ойртуулдаг хөдөлмөрч айл байжээ. Хамгийн гол нь Уйгур айлынхан зуухандаа бууз шарахыг анх үзсэндээ ихэд олзуурхлаа.