Айл гэрийн хаалга өнгө, үзэмжтэй байх нь тэр айл өөдлөн дэвжихийн бэлгэдэл болдог. Шиньжяны Ша Чэ сянь нь эртний хотыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хуучин хотоо засварлан шинэчлэхдээ айл өрх бүрд нь өөр өөр дизайнер томилон ажиллуулж, хотын хуучин төрхийг аль болох хадгалахын зэрэгцээ гэрийн чимэглэл, тохижилт зэрэг талаар шинэлэг санаа нэмэрлэхийг нь урамшуулжээ.
Ша Чэгийн эртний хотоор алхахдаа харсан янз бүрийн хаалгануудын зургийг та нартайгаа хуваалцаж байна. \Сарантуяа\