Эрчим хүчний хямралаас болсон ухаарал
2021-10-15 10:27:20  

Сүүлийн үе дэлхийн олон газарт нефть байгалийн хийн дутагдал үүсэж, эрчим хүчний үнэ түргэн өсөв. Европт байгалийн хийн үнэ ханш 14 сар дараалан өсөж, 10 дахинд хүрч, олон орны цахилгааны үнэ ч хувь дахин өсөж байна. Олон улсын нефтийн ханш өндрөө авч, Америкийн Техасын хөнгөн нефть буюу WTI-гийн түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 80 ам долларт хүрлээ.

Үүний хамт хүний сэтгэлийг улам их шимшрүүлсэн мэдээ бол Америкийн тэнгисийн агаар мандлыг удирдан хамаарах газрын төсөөлснөөр, энэ өвөл цаг агаарын Ла Нина үзэгдэл гарах магадлал өндөр, Номхон далайн баруун эрэг хүйтэн өвөлтэй золгож магадгүй байна. Умард хагас бөмбөрцгийн дулаалгын улирал хүрч ирэхийн хирээр эрчим хүчний дутагдал цаашид хүндэрч магадгүй байна. Дэлхий дахин эрчим хүчний хямралд орлоо гэж зарим хүмүүс уулга алдаж байна.

 Нэг л үгээр хэлбэл эрчим хүчний хямрал бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсанаас болсон юм. Цар тахлын нөхцөлд нэг талаар нефть байгалийн хийн олборлолт тээвэрлэлт чөлөөлөгдөж, нөгөө талаар хижгийн дараах эдийн засгийн сэргээн босголт нь эрчим хүчний эрэлт хэрэгцээг түргэн нэмэгдүүлсэн байна.

Эрчим хүчний энэ хямралаас бид дэлхийн эдийн засаг даяаршиж буй өнөөдөр дэлхийн олон орон улам нягт харилцаатай боллоо. Цар тахал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний хямрал зэрэг дэлхийн чанартай асуудлын өмнө олон орон зөвхөн нягтран нэгдэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах уужуу бодлоор ажиллавал сая янз бүрийн сорилтыг туулж зохицуулж чадна гэдгийг ухаарч болох юм.