Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч, Хятадын Улс ардын эдийн засгийн ерөнхий бүртгэлийн газрын дарга Фү Линхүй 15-нд мэдэгдсэнээр, 2021 онд Хятад улсын газар тариалангийн нийт ургац 650 тэрбум килограммыг давах төлөвтэй байна.
Түүнчлэн 10-р сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар, өнгөрсөн сарынхаасаа 0.4 нэгжээр тус тус нэмэгдсэн байна. Үүнд уул уурхайн олборлолтын салбарын нэмүү өртөг мөн үеийнхээс 6 хувиар, боловсруулах салбарынх 2.5 хувиар, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, шатамхай хий болон усны гаралт бүтээгдэхүүн, зах зээлийн эрэлт хангамжийн холбогдох салбарын нэмүү өртөг 11 хувиар, дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарын нэмүү өртөг 14.7 хувиар тус бүр өсөн нэмэгджээ.
Д.Хүчитбаатар