Ши Жиньпин Жосеф Байдентай цахим уулзалт хийлээ
2021-11-16 13:43:54  

16-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Ерөнхийлөгч та сайн байна уу? Өнөөдөр бид анх удаа цахим уулзалт хийж байна. Хуучин танилаа хараад их баяртай байна. Өдгөө Хятад-Америкийн хөгжил бүгд чухал үед байгаа бөгөөд Хүн төрөлхтний “глобал тосгон” асар олон сорилтод нүүр тулж байна. 

Хятад, Америк дэлхийн хоёр хоёр том эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь зүйтэй. Өөр өөрсдийн дотоодынхоо ажлыг сайтар хийхийн хажуугаар олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн агуу үйлсийг хамтаар урагшлуулах ёстой. Энэ бол манай хоёр орон, тэрчлэн дэлхийн улс түмний нийлэг хүсэл эрмэлзэл мөн. Мөн ч Хятад, Америкийн удирдагчдын нийтлэг үүрэг хариуцлага. 

Хятад, Америкийн хөгжлийг ахиулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад уур амьсгалын өөрчлөлт, КОВИД-19 цар тахал зэрэг сорилтуудыг зохицуулахад бүгд эрүүл тогтвортой Хятад-Америкийн харилцааг шаардана гэж би бодож байна. Хятад, Америк харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллах хамтаар хожих ёстой. Эрхэм ерөнхийлөгч тантай хамтаар нийтлэг ойлголтод хүрч, нааштай арга хэмжээ авч Хятад-Америкийн харилцааг идэвхтэй урагшлуулахад бэлэн байна. Энэ бол хоёр ард түмний эрэлт шаардлага, Мөн ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт юм гэжээ. 

Байден хэлэхдээ, эрхэм ноён тантай уулзаж байгаадаа маш баяртай байна. Бидний уулзалт яг л өнгөрсний уулзалтууд шиг нээлттэй, илэн далангүй байхыг хүсэж байна. Хятад, Америк хоёр орны удирдагч болсны хувьд та бид санаатай санаандгүйгээр хоёр орон хоорондын өрсөлдөөн мөргөлдөөн болж хувирахгүй байхыг батлах үүрэг хариуцлагатай. Бид дахин нийтлэг ойлголтод хүрч, санал зөрөлдөөндөө илэн далангүй шулуухан хандах ёстой. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг ашиг сонирхолд холбогдсон хэргээр хамтран зүтгэх ёстой. Манай хоёр орны харилцаа нь хоёр оронд төдийгүй даян дэлхийд холбогдсон чухал асуудал юм гэжээ.