НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 21-ний өдөр зам тээврийн ослоор хохирогчдыг дурсах дэлхийн өдөрт зориулан үг хэлж, олон улсын хамтын нийгэмлэг зам тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахыг уриалав.
Гутерриш хэлсэн үгэндээ, дэлхий дээр дунджаар 24 секунд тутамд нэг хүн зам тээврийн ослоор нас бардаг. Энэ жилийн дэлхийн зам тээврийн ослын улмаас хохирогчдыг дурсах өдрийн гол сэдэв нь замын хөдөлгөөний хурдаа бууруулах аргаар нас баралт болон хүнд бэртэхээс зайлсхийхийн чухал чанар, ялангуяа залуучууд, явган зорчигч, хүүхэд, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн амийг хороон, хүнд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэхийн чухлыг онцлох явдал юм гэжээ.
Гутерриш бүх улс орон, ялангуяа бага, дунд орлоготой орнуудын замыг улам аюулгүй болгох хүчин чармайлтыг дэмжих ёстой хэмээн уриалжээ. Тэрээр бүх гишүүн орнууд НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын конвенцид нэгдэхийг уриалж, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сангаар дамжуулан нэн шаардлагатай санхүүгийн болон техникийн хандивыг нэмэгдүүлэхийг уриалав.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээс харахад, зам тээврийн ослын улмаас дэлхий даяар жил бүр 1.3 сая орчим хүн нас барж, 50 сая орчим хүн гэмтэн бэртэж байгаа бөгөөд хүүхэд залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна. Өнөөгийн чиг хандлагын дагуу ирэх арван жилд зам тээврийн ослын улмаас бага, дунд орлоготой орнуудад 13 сая орчим хүн нас барж, 500 сая хүн гэмтэж бэртэх магадлалтай байна. ДЭМБ-аас 10-р сарын сүүлээр гаргасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 жилийн үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө"-д 2030 он гэхэд зам тээврийн ослын хүний тоог дор хаяж 50-иас доош хувиар бууруулах арга хэмжээ авахыг бүх улс орнуудад уриалсан байна.
2005 оны 10-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар жил бүрийн 11-р сарын гурав дахь ням гарагийг “Зам тээврийн ослоор хохирогдсын дурсгалын дэлхийн өдөр” болгон тэмдэглэх тогтоол гаргаж, олон улсын хамтын нийгэмлэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарахыг сануулж байна.