Америкийн "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг эсэргүүцэв
2021-11-28 14:20:19  

Америкийн "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг эсэргүүцэв_fororder_u=2431079390,1838387625&fm=253&fmt=auto&app=120&f=JPEG

Орон нутгийн цагаар 11-р сарын 27-нд, БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Чинь Ган, ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд А.Антонов нар "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийн талаар хамтарсан мэдэгдэл хийж, АНУ-ын хийх гэж байгаа хүйтэн дайны сэтгэхүйтэй "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг зэмлэн буруушааж, Хятад, Орос эрс эсэргүүцэж байна хэмээн мэдэгджээ.

Уг нийтлэлд "Үнэт зүйлийн тухай үзэл ойлголтын дипломат харилцаа" уриан доорх сөргөлдөөн, өдөөн хатгалгаа зогсоож, харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх олон улсын харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг уриалсан бөгөөд өөр өөр нийгмийн тогтолцоо, үзэл суртал, түүх соёл, хөгжлийн түвшинд улс орнууд эв найртай хамтдаа оршин тогтнохыг дэмжихийг уриалжээ.

Хятад, Оросын элчин сайд нар нийтлэлдээ: 2021 оны 12-р сарын 9, 10-ны өдөр АНУ "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг онлайнаар зохион байгуулж, хэн оролцох, хэн оролцохгүй, аль нь “ардчилсан улс”, аль нь биш зэргийг дангаараа шийдэх гэж байгаа нь хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ шууд харуулж байгаа бөгөөд энэ нь дэлхий дахинд хэлбүү үзэл суртлын сөрөг хүчин, зөрчлийг бий болгож, улам их хагарлыг үүсгэх болно. Энэхүү хандлага нь орчин үеийн дэлхий дахины хөгжилтэй зөрчилдөж байгаа бөгөөд дэлхийн олон туйлшралыг бий болгоход саад учруулж чадахгүй боловч оролцооны шинжтэй үйл явцыг үүсгэж болзошгүй юм. Иймээс Хятад, Орос үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ. \Ренчинсоо\