Хятад улсын 5G терминалын хэрэглэгчид дэлхийн 80 гаруй хувийг эзэлдэг
2021-11-28 14:23:15  

Хятад улсын 5G терминалын хэрэглэгчид дэлхийн 80 гаруй хувийг эзэлдэг_fororder_src=http___image.diyiyou.com_game_202005_27_1590546686_8&refer=http___image.diyiyou

Одоогоор Хятад улс дэлхийн 70 гаруй хувийг эзэлдэг 1.15 сая гаруй 5G суурь станц барьсан бөгөөд дэлхийн хамгийн том, технологийн хувьд хамгийн дэвшилтэт 5G бие даасан сүлжээг байгуулжээ. Ингэснээр мужийн түвшний бүх хотууд, яамны газрын статус бүхий хотуудын 97 гаруй хувь, шяний дэсийн хот суурингийн 40 гаруй хувь нь 5G сүлжээнд хамрагдсан байна. Түүнчлэн 5G терминалын хэрэглэгчдийн тоо 450 саяд хүрч, дэлхийн 80 гаруй хувийг эзэлсэн байна.

Хятадын компаниуд 5G стандартын нэн шаардлагатай патентын тоо, дотоодын брэнд болсон 5G системийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон борлуулалт, чипний дизайны чадвараараа дэлхийд тэргүүлэх давуу талтай болов. 2021 оны эхний гурван улиралд дотоодын зах зээлд 5G сүлжээний гар утас нийлүүлсэн хэмжээ 183 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 70.4%-иар нэмэгдэж, мөн үеийн гар утасны нийлүүлэлтийн 73.8%-ийг эзэлжээ.

Тэгвэл мөн саяхан Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамнаас гаргасан "Мэдээлэл, харилцаа холбооны аж үйлдвэрийг хөгжүүлэх арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-нд, 2025 он гэхэд 10 мянган хүн тутамд 5G сүлжээний 26 суурь станцтай болж, хот суурин болон тосгодыг бүрэн хамруулах зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд анхан шатны тосгонуудын 5G сүлжээнд хамрагдах түвшинг 80%-д хүргэх бөгөөд өндөр хурдны, ногоон, аюулгүй, найдвартай, ухаалаг систем бүхий дижитал дэд бүтцийн шинэ системийг үндсэнд нь бүрдүүлэх юм байна.

Д.Хүчитбаатар