“Африкийн түнш” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум болов
2021-11-28 15:12:37  

“Африкийн түнш” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум болов_fororder_微信截图_20211128150917

2021 оны “Африкийн түнш” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 11-р сарын 26-нд цахим хэлбэрээр зохиогдож, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Хуан Күньмин оролцжээ.

Тэрээр, сүүлийн жилүүдэд Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн салбарын солилцоо идэвхжиж, хоёр талаараа үнэн бодит байдалд тулгуурласан, шударга дуу хоолойг дамжуулахын тулд хичээн ажиллаж, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүллээ. Хоёр талын мэдээллийн хэрэгслүүд инновациар хөдөлгүүр болгож дижитал хөгжлийг ахиулан, улмаар Хятад, Африкийн найрамдлыг улам амьдлаг сайхан харуулж байна. Саяхан өндөрлөсөн ХКН-ын 19-р сонгуулийн 6-р бүгд хурлаар намын зуун жилийн тэмцлийн чухал ололт амжилт болон түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэх алхмаа эхлүүлсэн юм. Шинэ тэмцлийн үе шатанд бид энх тайванч хөгжлийн зам, өөрчлөлт нээлтийн зам, олон талт үзлийн замналаа хэлбэрэлтгүй баримталж, хэвлэл мэдээлэл, Тинк Танк, соёл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Африкийн нөхдүүдтэй хамтаар улам сайн сайхан дэлхийг цогцлоон байгуулах болно гэжээ.

Ташрамд дуулгахад тус форумыг Хятадын Төв Радио Телевиз зохион байгуулж, дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн 100-аад төлөөлөгч оролцсон байна.

Д.Хүчитбаатар