Хүн амын 20% нь тусламжид түшиглэн амь зууж байна
2021-11-28 14:50:51  

Хүн амын 20% нь тусламжид түшиглэн амь зууж байна_fororder_微信截图_20211128143435

Америкийн хүн амын тооллогын газрын энэ оны 9-р сард гаргасан мэдээллээс үзвэл, одоогийн байдлаар тус оронд 37.2 сая хүн холбооны засгийн газраас тогтоосон "ядуурлын шугам"-аас доогуур амьдарч байна. Тэдгээрийн дотор Баруун Виржиниа муж хамгийн ядуу мужуудын нэг болж, насанд хүрэгчдийн 12% нь "өлсгөлөнгийн хямрал"-д өртөж, олон хоног хоол ундандаа цадахгүйд хүрчээ.

Хүн амын 20% нь тусламжид түшиглэн амь зууж байна_fororder_微信截图_20211128143801

Тусламжийн байгууллагууд Америкт тийм ч ховор биш боловч Баруун Виржиниа мужид зайлшгүй шаардлагатай болжээ. Албаны мэдээллээр муж улсын хүн амын 20 орчим хувь нь холбооны засгийн газрын хүнсний халамжийн хөтөлбөрт найдан амь залгаж байна.

Хүн амын 20% нь тусламжид түшиглэн амь зууж байна_fororder_微信截图_20211128143532

Хүнс хангамжийн станцын хариуцлагатан Тиффани Бразил: Арван жилийн өмнө манай хүнсний тусламжийн газар анх байгуулагдахад долоо хоногт дунджаар 10 уут тусламжийн хүнс тараадаг байсан. Гэтэл өдгөө сар бүр 1000 орчим хүнд тусламж үзүүлж байгаа нь сүүлийн 10 жилийн хугацаанд тусламжийн хүнсний хэрэгцээ эрс нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Мөн шинээр нэмэгдсэн тусламж хүссэн хүн амын дунд 1990 оноос хойш төрсөн шинэ үеийнхэн аль хэдийн харагдах болсон гэв.

Албаны мэдээллээр 2020 онд Америкийн ядуу хүн амын тоо 3.3 саяар нэмэгджээ. Түүнчлэн өндөр инфляц нь засгийн газрын хүнсний халамжийн санхүүжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, Баруун Виржиниа муж улс дахь "өлсгөлөнгийн хямрал" улам хүндрэхэд хүрээд байна.

Д.Хүчитбаатар