АНУ "ардчиллын дээд хэмжээний уулзалт" зохион байгуулах нь хүйтэн дайны сэтгэхүйг сэргээх аюултай үйлдэл
2021-11-29 20:35:00  

АНУ "ардчиллын дээд хэмжээний уулзалт" зохион байгуулах нь хүйтэн дайны сэтгэхүйг сэргээх аюултай үйлдэл_fororder_u=3465951349,3111041261&fm=15&fmt=auto

11-р сарын 29-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлыг даргалан явууллаа. 25-нд Унгарын ГХЯ-ны сайд Сижалдогийн АНУ-ын зохион байгуулах "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг зэмлэн буруушааж, уг "дээд хэмжээний уулзалт" нь АНУ-ын дотоодын улс төрийн онцлогтой гэж хэлжээ. Саяхан БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Чин Ган, ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Антонов нар ч хамтарсан нийтлэл хийж, хэн нь "ардчилсан улс" болох, хэн нь биш болохыг АНУ өөрөө шийдсэн нь хүйтэн дайны үеийн сэтгэхүй мөн, энэ нь дэлхий дахинд хэлбүү үзэл суртлын эсэргүүцэлдэл, зөрчлийг бий болгож, хагарлыг үүсгэх болно гэж тэмдэглэжээ. Эдгээр асуудалд хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулж хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд, АНУ "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг зохион явуулахыг олон улсын зүгээс шүүмжилж буй дуу хоолой нэмэгдсээр байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг АНУ-ын энэхүү алхамд эргэлзээтэй бөгөөд эсэргүүцэж байгааг харуулж байна гэжээ.

Нэгд, АНУ "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" зохион явуулах нь ёс суртахууны, хууль ёсны байж чадах уу? АНУ-ын өөрийн ардчиллын нөхцөл байдал нь асуудлаар дүүрэн байна.

Хоёрт, АНУ "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" зохион явуулах нь жинхэнэ ардчиллын төлөө үү ? эсвэл ардчиллын эсрэг үү? нэг улс орон ардчилсан эсэхийг үзэхэд эцсийн эцэст тус улс орны ард түмэн тайлбар хийхээс биш, харин бусад гадаад орнууд гар дүрж, илүү дутуу юм ярьж, тайлбар шүүмжлэл хийх биш.

Гуравд, АНУ "ардчиллын дээд хэмжээний уулзалт" зохион явуулах нь жинхэнэ ардчилал уу, эсвэл хуурамч ардчилал уу? Ардчилал бол бүх хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл байх ёстой бөгөөд улс орнууд ардчиллыг дотооддоо хөгжүүлэхээс гадна олон улсын харилцааны ардчилал, хууль дүрмийн дэмжлэг, НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын дэг журамд суурилсан байх ёстой. \Ренчинсоо\