ӨМӨЗО-ны Тунляо хотод КОВИД-19-ийн 1 тохиолдол шинээр бүртгэгджээ
2021-11-29 15:23:05  

Синьхуа Агентлагийн мэдээ, Сурвалжлагч 29-ний өдөр ӨМӨЗО-ны Тунляо хот дахь уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын командын газраас мэдээлэхдээ, 29-нд Тунляо хотын Хорчин дүүрэгт КОВИД-19 халдвараар 1 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй халдварын 1 тохиолдол бүртгэгдсэн байна гэжээ.

Тунляо хотын Хорчин дүүрэг дэх КОВИД-19-ийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын командын газраас 29-ний өдрөөс эхлэн Хорчин дүүргийн Чяньжядянь суурингийн Күньжя тосгоныг КОВИД-19 халдварт өвчний эрсдэлт бүсийн холбогдох хяналтад оруулсан бөгөөд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж зарлав.