Омикерон хувилбар бий болсон нь вакцины хуваарилалтын тэгш бус байдлыг илчлэв
2021-11-29 10:51:26  

Омекерон хэмээх мутацид орсон шинэ хувилбар гарч ирсэн нь дэлхий дахин тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шинэ сорилтуудыг авчирсан байна. Баян чинээлэг орнууд цар тахлын эсрэг вакциныг хэт их нөөцөлснөөр, вакцины тэгш бус хуваарилалтыг бий болгож, вирусийн шинэ хувилбар үүсэх чухал хүчин зүйл болсон хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна.  

Омикерон хувилбар бий болсон нь вакцины хуваарилалтын тэгш бус байдлыг илчлэв_fororder_78310a55b319ebc471963bbcbd19b0f51f1716f5

Их Британийн Саутхэмптоны их сургуулийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах судлаач Майкл Хид CNN-д ярилцлага өгөхдөө: өмнө нь мутацид орсон шинэ коронавирусийн вирус нь цөм халдвар ноцтой дэлгэрсэн мөртөө хяналтаас гарсан бүс нутнуудад гарч байсан юм, тухайлбал өнгөрсөн оны 12-р сард Их Британид альфа хувилбар гарсан тухай анх мэдээлсэн, мөн энэ оны 2-р сард Энэтхэгт Дельта хувилбар гарсан юм гэжээ.

11-р сарын 9-нд Өмнөд Африкт анх удаа Омикерон хувилбарыг илрүүлсэн байна. Майкл Хид хэлэхдээ: дэлхий дээр цар тахлын эсрэг вакцин хийлгээгүй маш олон хүн байсаар байна, жишээлбэл Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутаг. Омикирон хувилбар бий болсон нь "дэлхийн вакцинжуулалт хэт удааширсны үр дүн юм" гэжээ.

Омикерон хувилбар бий болсон нь вакцины хуваарилалтын тэгш бус байдлыг илчлэв_fororder_1b1df85694b14cdab02836c9a081d0c5

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр, орлого багатай орнуудад цар тахлын эсрэг вакциныг дор хаяж нэг тун тариулсан хүмүүсийн эзлэх хувь ердөө 7.5% байна, иймээс аялалын хязгаарлалтад хамгийн их өртдөг Африкийн 8 улсад омикирон хувилбар бий болсон байна, улс орнуудад вакцинжуулалтын хэмжээ нийтэм бага байгаа, үүний дотор Малавид вакцинжуулалтын хэмжээ зөвхөн 5.6%-ийг эзэлсэн байна. Өндөр орлоготой орнуудын хүн амын 63.9% нь дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн байна гэжээ.