Хятадад ирэх хүмүүст цар тахлын сэргийлэлтийн шаардлага бүхий арга хэмжээг хэрэгжүүлнэ
2021-11-29 20:11:57  

Хятадад ирэх хүмүүст цар тахлын сэргийлэлтийн шаардлага бүхий арга хэмжээг хэрэгжүүлнэ_fororder_src=http___rs-channel.huanqiucdn.cn_imageDir_3275a5e4d7d24273ff80a1145689e56f.png&refer=http___rs-channel.huanqiucdn

11-р сарын 29-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр, КОВИД-19-ийн Омикрон хэмээх мутаци үүсгэсэн шинэ хувилбар вирус олон газарт илэрсэн тул Хятадын тал хилийн хязгаарлалтын талаар цаашид зарим арга хэмжээ авах эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа: КОВИД-19-ийн Омикрон хэмээх шинэ хувилбар вирусийн талаар Хятадын тал анхааралдаа авсан. КОВИД-19 халдвар дэгдсэнээс хойш Хятадын тал олон улсын цар тахлын халдварын нөхцөл байдлын өөрчлөлтийг ямагт анхааралдаа авсаар ирсэн. Хятадад  ирэх хүмүүст хандан цар тахлын халдвар сэргийлэлтийн шинжлэх ухааны үндэслэлтэй, шаардлага бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүнд тогтмол бусаар зохицуулалт хийсээр байх болно гэв.