Афганистан улс бүх оронтой найрсаг харилцаагаа хэвээр хадгална
2021-11-29 09:47:22  

Афганистаны түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мохаммед Хассан Ахунд 27-ны өдөр хэлэхдээ, Афганистан улс бүх оронтой найрсаг харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо хадгалахад бэлэн байна гэжээ.

Мөн орой Хассан Ахунд Афганистаны үндэсний телевизээр үг хэлэхдээ дээрх байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр түр засгийн газрын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болсноос хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлж байгаа нь энэ юм.

Хассан Ахунд онцлохдоо: аль ч байгууллагад Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан бусад орны аюулгүй байдалд заналхийлэхийг Талибууд зөвшөөрөхгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ: Талибууд одоогоор улс орноо сэргээн босгоход анхаарлаа төвлөрүүлж байгаа, Афганистанд шахалт үзүүлэх нь хэнд ч сайн зүйл биш гэжээ.

Афганистаны ард түмэн нэгдэн улс орноо сэргээн босгож, албаны хүмүүс ард түмэндээ шаргуу үйлчлэхийг шаардаж байгаа талаар Хассан Ахунд уриалсан байна. Тэрээр бас хэлэхдээ: Талибанчууд эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хүндэтгэж, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалт баталгаажсан байна гэжээ.

Энэ оны 9-р сарын 7-нд Афганистаны талибууд түр засгийн газар байгуулснаа зарлаж, түр засгийн газрын гол гишүүдийн жагсаалтыг нийтэлж, Хассан Ахонд түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байна.