Хятадын Үханий соёл жуулчлалын анхны экспог 100,000 орчим хүн сонирхов
2021-11-29 09:50:30  

Хятадын Үханий соёл жуулчлалын анхны экспог 100,000 орчим хүн сонирхов_fororder_4a14-621c26eba0a8161fc01c46b0e72ed0dc

28-ны өдөр Хятадын Үханий соёл жуулчлалын анхны экспо амжилттай болж өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилсэн экспо нь соёл жуулчлалын салбарын шинэ хөгжлийг чухалчлан анхаарч, тус үзэсгэлэнд соёл, аялал жуулчлалын салбарын 1062 аж ахуйн нэгж оролцож, давхардсан тоогоор 100 мянга орчим хүн зочилсноор, өвлийн улиралын Жянчэн хотын хамгийн халуун сэдэв болжээ.

Хятадын Үханий соёл жуулчлалын анхны экспог 100,000 орчим хүн сонирхов_fororder_e6a2-a28f329cec65e3c8c6669e62446586c2

Энэ бол хөгжөөнтэй мөртөө ер бусын соёл жуулчлалын найр юм. Үхань хотын олон улсын яармагийн төвд нийт 60 мянга орчим ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхим ажлуулж, "Үзэсгэлэнт Хятад орноор аялахуй", "Баатарын хот Үхань" зэрэг 8 томоохон үзэсгэлэнгийн талбай байгуулж, 247 лангуу ажлуулж, 1062 байгууллага нэгж үзэсгэлэнд оролцсон байна. Үзэсгэлэнд 30 муж, өөртөө засах орон, хотын захиргаа болон Хонконг, Макао, Тайваний бүс нутаг, мөн Жинань, Гуанжөү зэрэг 4 хот урилгаар оролцжээ. Тус арга хэмжээнд Орос, Франц, Өмнөд Солонгос зэрэг 15 орны аялал жуулчлалын салбарынхан болон олон улсын аялал жуулчлалын байгууллагууд оролцсон байна.

Хятадын Үханий соёл жуулчлалын анхны экспог 100,000 орчим хүн сонирхов_fororder_c6c4-2c8d4f9c0bfbd5f58c5e6c6443a6313d

Хятадын Үханий соёл жуулчлалын яармагийг ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газар, Соёл жуулчлалын яам, Хүбэй мужийн засгийн газар хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь Үхань хотод удаан хугацаагаар нутагшиж, цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах болно.