Хятад Оросын эрчим хүчний салбарын 3-р чуулга уулзалтад хоёр орны тэргүүн баяр хүргэв
2021-11-29 20:44:50  

Хятад Оросын эрчим хүчний салбарын 3-р чуулга уулзалтад хоёр орны тэргүүн баяр хүргэв_fororder_src=http___x0_ifengimg_com_ucms_2021_26_B4F307BF38CB4ED8D9710DDE47A8FFD3F59C4AF2_size22_w432_h243_jpg&refer=http___x0_ifengimg

11-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Хятад Оросын эрчим хүчний худалдааны 3-р чуулга уулзалтад баяр хүргэж захидал илгээжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, энэ он гарснаас хойш Хятад, Орос хоёр тал “Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээн”-д гарын үсэг зурсны 20 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, стратегийн иж бүрэн зохицуулалт, тал бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах чиглэлээр баялаг үр дүнд хүрсэн. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал чиг хандлага юм. Хоёр тал цар тахлын нөлөөг хамтдаа даван туулж, эрчим хүч, худалдааны эерэг өсөлтийг биелүүлэн, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг саадгүй ахиулж, хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ арга хэлбэр байнга өрнүүлсээр ирлээ. Хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагаа илэрхий ололт амжилтад хүрсэн нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өргөн уудам хөгжлийн орон зайтай гэдгийг харууллаа. Эрчим хүчний улам нягт хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож, эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа хамгаалан, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод хариу өгөхийн тулд Оростой хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Путин баярын захидалдаа, одоогийн байдлаар, Орос, Хятадын шинэ эриний хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд, сүүлийн жилүүдэд Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд нааштай ахиц гаргаж, хоёр орны хил дамнасан газрын тос, байгалийн хийн хоолойн үйл ажиллагаа тогтвортой явагдаж, эрчим хүч, худалдаа тогтвортой өргөжиж тэлж байна. Мөн Арктикийн бүсийн шингэрүүлсэн байгалийн хийн олборлолт, цөмийн эрчим хүчний цогцолборыг хамтран байгуулах зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна. Хоёр талын аж ахуйн нэгжүүд хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эрчим хүчний мэдээлэлжүүлэлт, ногоон эрчим хүч зэрэг хамтын ажиллагааны шинэ чиглэлийг судалж, Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэнэ гэдэгт найдаж байна гэжээ. \Ренчинсоо\