Аялал жуулчлалын хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой
2021-11-29 09:53:16  

Синьхуа Агентлагийн мэдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн бүс нутгийн алба 28-ны өдөр хэлэхдээ, улс орнууд цар тахлаас урьдчилан сэргийлж хянахын тулд аялал жуулчлалын хязгаарлалт болон бусад арга хэмжээг шинжлэх ухаан, “Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)” дээр үндэслэн хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Коронавирусийн хубилбар Омикерон омог тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд, сүүлийн үед олон улс Өмнөд Африк зэрэг Африкийн орнуудаас нислэг, зорчигчдыг нэвтрүүлэхийг хориглож, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг сайжруулсан байна.

ДЭМБ-ын Африкийн бүс нутгийн албанаас 28-ны өдөр мэдэгдэл нийтэлж, аялал жуулчлалын хязгаарлалт болон бусад урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ нь коронавирусийн тархалтыг удаашруулахад чухал үүрэг гүйцэтгэх боловч улс орнуудын амьдрал, амьжиргаанд хүнд дарамт учруулах болно. Улс орнууд аялал жуулчлалын хязгаарлалт болон бусад урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг шинжлэх ухаан, “Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)” дээр үндэслэн хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Зарим оронд саяхан гарсан коронавирусийн Омикерон омгийн талаар ДЭМБ 26-ны өдөр яаралтай үнэлгээний тусгай хурал хийж, үүнийг "анхаарал хандуулах шаардлагатай" мутант омгийн дарааллын жагсаалтад оруулж, улс орнуудад хяналт, шалгалтаа чангатгахыг шаардсан байна.