Хятад улсыг зэмлэсэн Японы ерөнхий сайдын үг ярианд хариу барив
2021-11-29 20:42:16  

ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 29-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Японы ерөнхий сайд Фумио Кишида саяхан Ази Европын төрийн тэргүүн нарын хуралд оролцох үедээ “Хонконг, Шиньжянтай холбоотой асуудал” гэгчээр Хятад улсыг дур зоргоор зэмлэсэнд нь хариу барив.

Японы ерөнхий сайд Фумио Кишида Ази Европын төрийн тэргүүн нарын хуралд цахимаар оролцохдоо Хятад улсын Хонконг, Шиньжяны хүний эрхийн асуудал гэгчид анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, түүнчлэн зүүн тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн одоогийн байдлыг ганц талаасаа өөрчлөх оролдлогыг хатуу эсэргүүцэж байна гэж хэлснийг Киодо мэдээний агентлаг мэдээлжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Шиньжянтай холбоотой асуудал бол хүний эрхийн асуудал огт биш, харин терроризмтой тэмцэх, хэт даврагч үзлийг арилгах, хагалан бутаргахын эсрэг тэмцэх асуудал мөн. Хятад улсын засгийн газар террорист үйл ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгсөн нь Шиньжяны олон үндэстнүүдийн хүний эрхийг хамгийн сайтар хамгаалж буй явдал юм. Хонконг бол Хятад улсын Хонконг, Хонконгийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятад улсын дотоод засаглал, Хятад улсын засгийн газрын улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх агшийг хамгаалах шийдвэр зориг  гуйвшгүй, “Нэг орон хоёр систем”-ийн зарчмыг хэрэгжүүлэх шийдвэр зориг гуйвшгүй, гаднын хүчин Хонконгийн дотоод үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхийг эцэсргүүцэх шийдвэр зориг гуйвшгүй юм гэв.