11-р сарын 29-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Литва улс “Тайвань дахь төлөөлөгчийн газар” гэгчээ байгуулахаа мэдэгдсэнтэй холбогдуулан асуусан сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Литва улсын сэдсэн “нэг Хятад, нэг Тайвань” гэгч буруу үйлдэлд Хятадын тал нэгэнтээ зохих ёстой хүчтэй хариуг барьсан, Хятад улсын бүрэн эрх бол халдашгүй юм. Хятад улсын бүрэн эрхийг хохироовол хүлээх ёстой үр дагавараа амсах нь зайлашгүй бөгөөд хэн хүн үүнийг санаархах хэрэггүй. Бодит үйл ажиллагаагаар өөрийн буруугаа залруулж, Литвагийн талаас Тайваньтай холбоотой асуудал дээр хийсэн улс төрийн амлалтаа бодитоор хэрэгжүүлэхийг бид Литвагийн талд дахин сануулж байна гэв.