Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээг дахин эхлүүлснийг сайшааж байна
2021-11-29 20:42:17  

11-р сарын 29-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлыг даргалав. Таван сар тасалдсаны дараа, Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээх тухай хэлэлцээ өнөөдөр Вена хотноо дахин эхэллээ, Хятад улс энэ талаар ямар хүсэлттэй байна вэ? гэсэн сурвалжлагчийн асуусан асуултад Ван Вэньбинь хариулахдаа:

Ираны цөмийн асуудлаарх Венийн хэлэлцээг сэргээснийг Хятад улс сайшааж байна. Энэ бол талуудын хамтын хүчин зүтгэлийн үр дүн бөгөөд иж бүрэн хэлэлцээрийг хэвээр хадгалах талуудын хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэлд нийцэж байна. Хятад улс Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг хамгаалахаа тууштай баримталж, хэлэлцээг сэргээхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна.  Хятад улс сүүлийн хэсэг хугацаанд Орос, Иран, Их Британи, Франц, Герман, Америк, Европын холбоо зэрэг талуудтай адил бус төвшин, олон арга замаар эрчимтэй харилцаа холбоо, зохицуулалт хийж ирсэн, хэлэлцээг аль болох түргэн сэргээж ахиц дэвшил гаргахыг дэмжих зорилттой юм гэжээ. \Ренчинсоо\