“Ардчилал” түгээх нэрээр бусдыг түрэмгийлсээр ирсэн Америкт ардчилал ярих ямар эрх байх юм?
2021-11-29 23:19:42  

“Ардчилал” түгээх нэрээр бусдыг түрэмгийлсээр ирсэн Америкт ардчилал ярих ямар эрх байх юм?_fororder_微信图片_20211129232057

Гадаад руу “ардчилал”-ыг түгээн сурталчилж, өөрийн тогтолцоо, үнэт цэнийн үзлээ бусад улс оронд албаар тулгах нь олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байгааг дэлхий дахинд дэгдсээр буй дайн дажин, үймээн самуун нотолсоор байна. " Хятад, Орос хоёр орноос АНУ-д суугаа элчин сайд нар саяхан АНУ-ын "The National Interest" сэтгүүлд хамтарсан нийтлэл гаргаж, АНУ-ын удахгүй зохион байгуулах "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.

12-р сарын 9-ээс 10-ны өдөр зохион байгуулах гэж буй “ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь АНУ-ын үзэл суртлын сөргөлдөөний өдөөн хатгалга байж, хагарлыг үүсгэж, ноёрхлоо хамгаалах заль мэх, хүйтэн дайны үеийн сэтгэхүйг сэргээх гэсэн аюултай үйлдэл болохыг дэлхий дахин аль эрт олж харсан юм.

“Ардчилал” түгээх нэрээр бусдыг түрэмгийлсээр ирсэн Америкт ардчилал ярих ямар эрх байх юм?_fororder_微信图片_20211129232044

Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш, "ардчилал" гэсэн далбаан дор бүлэглэлийн улс төрийн оролдлого хийх дуртай улс бол АНУ. "Ардчилал"-ын нэрийг ашиглан бусад улс орнуудын гэмгүй хүмүүсийг түрэмгийлэн хөнөөх хамгийн харгис улс ч АНУ байв. Хятадын Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн гаргасан тайланд дурдсанаар, Дэлхийн 2-р дайн дууссанаас 2001 оныг хүртэл дэлхийн 153 бүс нутагт 248 удаагийн зэвсэгт мөргөлдөөн болсны 201 нь АНУ эхлүүлсэн бөгөөд  81 хувь орчмыг эзэлж байна. Югославыг бөмбөгдөхөөс эхлээд Афганистан руу довтолж, дахин Ирак, Ливид цэрэг дайны үйл ажиллагаагаа авах хүртэл АНУ-ын хэрэгжүүлсэн "ардчилсан өөрчлөлт" гэгч нь жирийн иргэдийн амь нас, эд хөрөнгөнд асар их гарз хохирол учруулж, бүр цаашлаад холбогдох улс орнуудыг урт хугацаанд донсолгоотой байлгасаар иржээ. 

Үүнээс гадна, АНУ бас бусад орныг өдөөн дайн хийхийг дэмжиж, дотоодын үймээн самууныг дэвэргэж, алж хөнөөх, зэр зэвсэг хангах, засгийн газрын эсрэг хүчнийг бэлтгэж сургах зэрэг арга замаар бусад орны үйл хэрэгт байнга хөндлөнгөөс оролцож, холбогдох улс орнуудын нийгмийн амар амгалан байдал, ард түмний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсаар иржээ.

Ардчилал бол улс орнуудын хүсэн эрмэлздэг нийтлэг үнэт зүйл болохоос  харин АНУ-ын дур зоргоороо оролцоо хийдэг улс төрийн багаж хэрэгсэл биш. Бусад улс орны эсрэг түрэмгийллийн улмаас үйлдсэн тоо томшгүй олон гэмт хэрэг, хагалан бутаргах замаар бүс нутгийн аюулгүй байдалд хохирол учруулсан Вашингтоны хувьд ардчиллын тухай ярих эрхгүй. Удалгүй зохиогдох “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь зөвхөн сүүлийн үеийн тоглож буй инээдмийн жүжиг төдий. Түүний "хуурамч ардчилал, жинхэнэ ноёрхол"-ын заль мэх нь түүхийн хогийн овоо руу хаягдах нь гарцаагүй!  \Ренчинсоо\