Хятад Африкийн хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлэв
2021-11-30 10:34:13  

ХТРТ-ын мэдээ, Нигерээс Хятадад суугаа Элчин сайд Баба Ахмед Жидда саяхан Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд олон салбарын хамтын ажиллагааны талаар нааштай үнэлэлт дүгнэлт өгч, цаашид Хятад улстай эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р бага хурал 29-нд Сенегалын нийслэл Дакарт нээгдэв.

Бага хурлын өмнөх өдөр Элчин сайд Жидда Хятадын төв радио телевизийн сурвалжлагчтай хийсэн тусгай ярилцлагадаа, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум бол Өмнөд өмнөдын хамтын ажиллагааны хүрээн дэх Хятад, Африкийн орнуудын хамтын яриа хэлэлцээний механизм юм. Энэ жил бол 2018 онд болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн "Найман арга хэмжээ"-ний хаалтын жил юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад, Африкийн олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Тухайлбал, "Найман арга хэмжээ"-ний нэг болох "Хүмүүнлэгийн солилцоо" арга хэмжээний эхний үүрэг болох Хятадын Африк судлалын хүрээлэн нь 2019 онд байгуулагдаж, Хятад Африкийн хамтын ажиллагаанд оюун ухаан, авьяас чадварын дэмжлэг үзүүлж байна гэжээ.


 

Элчин сайд Жидда хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд Хятад, Нигери хоёр тал Акка төмөр зам, Абужа олон улсын нисэх онгоцны буудлын терминал зэрэг хоёр орны ард түмэнд ашигтай хамтын ажиллагааны олон төслийг хэрэгжүүлсэн. Эдгээр төслүүд нь Нигерийн ард түмний амьдралыг сайжруулж, Нигерийн бие даасан хөгжлийн чадавхыг сайжруулсан гэжээ.