Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын байдлыг танилцуулав
2021-11-30 18:35:31  

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын байдлыг танилцуулав_fororder_u=3016499313,3534029054&fm=253&fmt=auto&app=120&f=PNG

11-р сарын 30-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн бага хурлыг даргалан явуулжээ. Өчигдөр Ши Жиньпин дарга Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р бага хурлын нээлтийн ёслолд цахимаар оролцсон бөгөөд “хамтран зүтгэж, ирээдүй зүг үргэлжлэн урагшлан, шинэ эрин үеийн Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя ” сэдэвт илтгэл тавьсныг бид анзаарлаа. Хэвлэлийн төлөөлөгч энэ нөхцөл байдлын талаар цаашид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? гэж сэтгүүлч асуужээ.

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын байдлыг танилцуулав_fororder_src=http___gyxxh_tj_gov_cn_ZWXX5652_ZWYW9055_202111_W020211130338409009149_jpg&refer=http___gyxxh_tj_gov

Үүнд Жао Лижянь хэлэхдээ, дарга Ши Жиньпиний хэлсэн үг Хятад, Африкийн ирээдүйн хамтын ажиллагааны стратегийн төлөвлөгөө, дээд түвшний зураг төслийг гаргаж, шинэ эриний Хятад, Африкийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааны агуу их төлөвлөгөөг зураглалаа. Энэ нь Африкийн орнууд болон ард түмний нааштай үнэлгээ дээд хэмжээний сайшаалыг хүлээлээ. Хятад улс Ши Жиньпин даргын хэлсэн үгний амлалтыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд Африкийн талтай хамтаар, Хятад, Африкийн удирдагчдын нийтлэг ойлголт, форум хурлын үр дүнг хэрэгжүүлж, Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг тасралтгүй урагш ахиулахад бэлэн байна гэжээ.