АНУ хориг арга хэмжээгээ цуцлахаас өөр аргагүй
2021-11-30 10:25:22  

Орон нутгийн цагаар 11-р сарын 29-нд Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх зорилготой Венийн шинэ ээлжийн хэлэлцээ албан ёсоор эхлэв. Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахян 29-ний өдөр нийтлэл бичиж мэдэгдэхдээ: цөмийн хэлэлцээрт оролцож байгаа бусад талууд улс төрийн бодит хүсэл зоригийг гаргаж чадвал зөвшилцөлд хүрч болох юм, "шинэ ээлжийн хэлэлцээний явц дахь тодорхой нэгэн зүйл бол даруй Иран цөмийн хэлэлцээрийн хамрах хүрээнээс хэтэрсэн ямар ч хүсэлтийг хүлээж авахгүй мөртөө энэ хүрээнээс гадуур ямар ч хэлэлцээр хийхгүй" гэжээ.

Ираны онлайн вэбсайтын (ION.IR) мэдээлснээр, мөн өдөр Абдуллахян тус цахим хуудсанд бичсэн нийтлэлдээ: шинэ ээлжийн хэлэлцээний хувьд, Иран нухацтай мөртөө чин сэтгэлээсээ хандах болно, хэлэлцээ ажил хэрэгч байхын үр дүнд хориг арга хэмжээ цуцлагдах болно хэмээн үзэж байна гэжээ. АНУ-ын тавьсан хэт өндөр шаардлага болон бодит бус байр сууринаас болж, өнгөрсөн зургаан удаагийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Одоо шинэ ээлжийн хэлэлцээ эхлээд байгаа, Ираны үндэсний эрх мэдлийг сэргээх болон Иранд тавьсан бүх хориг арга хэмжээг цуцлах нь даруй энэ удаагийн хэлэлцээний зорилго юм.

Абдуллахян хэлэхдээ: хэлэлцээний гол зорилго нь Ираны цөмийн хэлэлцээрийг тал бүрээр үр дүнтэй хэрэгжүүлж, Иран болон гадаад ертөнц хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхийг биелүүлэхэд оршиж байна, "цөмийн хэлэлцээрт эргэн орохын тулд Иран улс хориг арга хэмжээг цуцалснаас үүдсэн эдийн засгийн бүх ногдол ашгийг хүртэх ёстой” гэжээ.