Африк тивийн ахан дүүст өгсөн амлалтаа Хятадын тал сэтгэл гарган сайтар биелүүлэх болно
2021-11-30 22:15:21  

11-р сарын 29-нд зохиогдсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р удаагийн хурлын нээлтийн ёслол дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс цаашид Африк тивийн орнуудтай нягт хамтран ажиллаж, хамтдаа “9 томоохон төсөл”-ийг хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдэв. Эдгээрийн дотор эмчилгээ эрүүл мэндийн төсөл бол хамгийн түрүүнд нь жагссан төсөл юм. Африкийн талд 1 тэрбум тун вакцин хангах бөгөөд эдгээрээс 600 сая тунг нь буцалтгүй тусламжаар, 400 сая тунг нь Хятад улсын компани холбогдох Африкийн оронтой хамтран үйлдвэрлэх чиглэлээр хангана гэж Хятадын тал амлалаа.

Хятадын тал өмнө нь Африк тивд 200 сая тун вакцин нийлүүлснийг нэмбэл, энэ шинэ арга хэмжээ нь Африк тивийн вакцинжилт дутагдалтай байгаа байдлыг илэрхий сайжруулан, “дархлаажилтийн зөрөө”-г нь нөхөх юм. Үүнээс гадна тус “9 томоохон төсөл”-д ядуурлыг бууруулан хөдөө аж ахуй, худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтын хөдөлгөх хүч, дижитал инноваци, ногоон хөгжил зэрэг агуулга багтсан байна. Эдгээр “9 томоохон төсөл” нь хүчтэй, хамрах цар хүрээгээр өргөн, тодорхой индексүүдтэй байгаа нь Африк тивийн орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх, тогтвортой хөгжихийн хэрэгцээ шаардлагад нь нийцэх бөгөөд хойшдын гурван жилийн Хятад, Африкийн хамтын ажиллагаанд зураг төлөвлөгөөг гаргав.

Африк тивийн ахан дүүст өгсөн амлалтаа Хятадын тал сэтгэл  гарган сайтар биелүүлэх болно_fororder_1 (3)

“9 томоохон төсөл” нь Африк тивийн хөгжлийг ахиулах, Африк тивийн ард түмний ашиг тусыг дээшлүүлэхэд түлхэц өгөх болно. Энэ нь өнө удааны бөгөөд бат шантрашгүй Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны зориг санааг харуулсны зэрэгцээ энэ нь Хятад улсын Африк тивд хандсан “үнэн бодит, дотно, чин үнэнч” үзэл ойлголт хийгээд шударга ёс, ашиг тусын тухай зөв үзэл ойлголтын илэрхийлэл юм.

Африк тив бол олон улсын хамтын ажиллагааны том индэр, харин том гүрнүүдийн өрсөлдөөний талбар биш юм. Сүүлийн жилүүдэд өрнөдийн зарим улс төрчид Хятад Африкийн харилцаа сайн байгаад улайрч, чинээ мэдэн өдөөн хатгалга явуулж, гүтгэн харлуулж байна. Гэтэл эдгээр өчүүхэн арга оролдлого нь бодит байдлын өмнө үнэхээр инээдтэй, утгагүй зүйл байв. Өдгөө Африк тивийн эх хуурайд төмөр замууд, том гүүрнүүд, сургуулиуд олноор сүндэрлэн боссон нь хэдэн арван жилийн хугацаанд Хятад Африк хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан, зовлон жаргалаа хамтгасан найрамдлын гэрч болов.

2015 онд “хамтын ажиллагааны 10 томоохон төлөвлөгөө”-г дурдсанаас авахуулаад 2018 онд “8 томоохон үйл ажиллагаа”-г дурдсан, өдгөө “9 томоохон төсөл”-ийг дэвшүүлснээр, Хятад Африкийн харилцаа шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахын шинэ гараан дээр ирлээ. Ирээдүйд Хятадын тал уулын хийсэн амлалтынхаа адилаар Африк тивийн ахан дүүст болно гэж хэлсэн амлалт бүхнээ сэтгэл гарган сайтар биелүүлэх болно.