Африк-Хятадын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлэв
2021-11-30 10:34:42  

11-р сарын 29-нд Сенегалын нийслэл Дакарт хоёр өдөр үргэлжлэх Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний наймдугаар хурал нээгдэв. Сенегал, Комор, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсын Ерөнхийлөгч нар мөн өдрийн нээлтийн ёслолд үг хэлж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хурлаас хойш Африк Хятадын холбогдох салбарын хамтын ажиллагааны үр бүтээлийг өндрөөр үнэлж, Хятадын талтай эв найрамдлаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Африкийн харилцааны шинэ цаг эринийг эхлүүлж, шинэ цаг эрин дэх Хятад Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Сенегалын Ерөнхийлөгч Салл хэлсэн үгэндээ: Африк Хятадын олон салбарын хамтын ажиллагааны ололт амжилтад бахархаж байгаа, Африкийн орнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, эдийн засгийн сэргэлтээ ахиулах талаар хангасан Хятад улсын дэмжлэгт талархаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсанаас хойш Африк Хятад хоёр орон ажил хэрэгч, үр дүнтэй хамтран ажиллаж, Найрамдал, эв нэгдэл, итгэлцэл болон хүндэтгэл зэрэг нь форумын давуу тал юм. Иймэрхүү давуу хүчин чадал нь Африк Хятадын ирээдүйн харилцааны талаарх бидний итгэл хүслийг үргэлжлэн уламжилж, шинэ эрин дэх Хятад Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах ёстой. Цаашид Африк, Хятадын эв нэгдэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, өсөн нэмэгдэж буй өөрчлөлтөд дасан зохицож, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэжээ.