Үндэслэлгүйгээр сэжиг таавар хийх нь олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг хохирооно
2021-11-30 19:52:50  

Үндэслэлгүйгээр сэжиг таавар хийх нь олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг хохирооно_fororder_W020211130693003836862

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын 30-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, бодит үнэнийг хүдэтгэн, шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь КОВИД-19 вирусийн эх үүсвэрийг хайх, түүнчлэн шинжлэх ухааны бүх судалгааны үндсэн шаардлага байх ёстой. Энэ асуудал дээр урьдаар дүгнэлт гаргах, ялангуяа үндэслэлгүйгээр сэжиглэн таамаглах нь дэлхийн хэмжээнд вирусийн эх үүсвэрийг хайх ажлыг харшлан, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг хохироох болно гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, саяхан АНУ-ын Харшил ба халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Фаучи мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Хятад улсад 2019 оны 11-р сард, эсвэл үүнээс бүр эрт КОВИД-19 халдвар илэрсэн гэж хэлжээ. Тэрбээр бас Хятадын талыг Хуанань далайн бүтээгдэхүүний захад халдваргүйжүүлэлт хийсэн нь “жадын үзүүрийг өөртөө чиглүүлэхгүй байхыг батлах”-ын төлөө байв гэж хэлжээ.