Яриа хэлэлцээ хийх нь Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв зам юм
2021-11-30 10:28:55  

Яриа хэлэлцээ хийх нь Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв зам юм_fororder_111

11-р сарын 29-нд Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн нэгдсэн хорооны улс төрийн ерөнхий захирлын хурал Венад болж, Америк, Ираны хоорондох шинэ шатны хэлэлцээг дахин сэргээсэн байна. Хурлыг Европын Холбооны Гадаад харилцааны агентлагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга, Ираны Гадаад хэргийн дэд сайд Багери даргалж, Орос, Их Британи, Франц, Германы албаны хүмүүс оролцов. Хятадын хэлэлцээний төлөөлөгч, Вена дахь байнгын төлөөлөгч Ван Чюнн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Ираны Гадаад хэргийн дэд сайд Багери тэргүүтэй шинэ засгийн газрын төлөөлөгчид хэлэлцээнд анх удаа оролцож байгаад Ван Чюнь баяр хүргээд Нэгдсэн хороо нь энэ оны 6-р сард түр зогсоосноос хойших иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцээг дахин эхлүүлж байгаа, АНУ, Ираны анхны хурал болох учраас энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Холбогдох талууд боломжоо ашиглаж, улс төр, дипломат аргаар зохицуулах чиглэлийг баримталж, найрсаг, уян хатан байдлаа бүрэн харуулж, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, сайхан уур амьсгалыг бүрдүүлж, хэлэлцээний явцад тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэж, иж бүрэн хэлэлцээрт буцан орохыг баталгаажуулж, зөв замд аль болох хурдан буцан орохыг хүсэж байна гэжээ.