Хятад улс 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш болсоор ирэв
2021-11-30 15:05:35  

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн бага хурал нь Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд зохион байгуулагдаж буй эдийн засаг, худалдааны иж бүрэн чухал арга хэмжээ байж, Хятад, Африкийн аж үйлдвэр худалдааны салбар хоорондын хамгийн дээд түвшний яриа хэлцэл, солилцооны механизм юм.  

Хятад улс 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш болсоор ирэв_fororder_55a0-c2c1564a80a9552e9171820faec70f9b

Сэтгүүлч өчигдөр (29-нд) болсон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын бизнес эрхлэгчдийн 7-р бага хурлаас мэдээлснээр, Хятад улс 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түншийн статусаа хадгалсаар байгаа ажээ.

Хятад улс 12 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш болсоор ирэв_fororder_26ae-3e3076cee233e7d22a617464a6decef9

Тоо баримтаас харахад Хятадаас Африкт хийсэн хөрөнгө оруулалт тахлын нөхцөл байдлын чиг хандлагын эсрэг өсөж, 2019 онд 2.71 тэрбум ам.доллар байсан бол, 2020 онд 2.96 тэрбум ам.доллар болж өссөн байна. Хятадын компаниудын шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалт Африкийн 47 улсыг хамарч, 19 улсад оруулсан хөрөнгө оруулалт 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингээд Хятад улс Африкийн хамгийн том худалдааны түнш гэсэн статусаа 12 жил дараалан хадгалсаар байгаа ажээ.