Ираны цөмийн хэлэлцээрийн холбогдох талуудын хэлэлцээ эхлэв
2021-11-30 12:39:24  

Ираны цөмийн хэлэлцээрийн холбогдох талуудын хэлэлцээ эхлэв_fororder_a044ad345982b2b7eecc2cfea0264be677099bc9

29-ний өдөр Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хамтарсан комиссын улс төрийн ерөнхий захирлын хэмжээний хурал Австрийн нийслэл Венад болж, АНУ-Ираны гэрээг биелүүлэх шинэ ээлжийн хэлэлцээрийг сэргээх ахиц эхэлсэн байна.

Ираны цөмийн хэлэлцээрийн холбогдох талуудын хэлэлцээ эхлэв_fororder_d53f8794a4c27d1ebeb15b4b8a5e2d67dcc4383a

Мөн өдрийн үдээс хойш Вена хотын Кобург зочид буудалд уулзалт болов. Европын Холбооны Гадаад харилцааны агентлагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хурлыг даргалж, Ираны ГХЯ-ны дэд сайд Багери, Орос, Их Британи, Франц, Германы холбогдох албаны хүмүүс хуралд оролцож, Хятадын талын хэлэлцээний төлөөлөгч, Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ван Чюнь хуралд оролцсон байна. АНУ уг хэлэлцээнд шууд бусаар оролцсон байна.