Доголдлоор дүүрэн хүний эрхийн салбартай Литва улс бодлоо өөрчлөх цаг болжээ!
2021-12-01 17:39:22  

Доголдлоор дүүрэн хүний эрхийн салбартай Литва улс бодлоо өөрчлөх цаг болжээ!_fororder_src=http___p0_itc_cn_q_70_images03_20211130_893e34351fbb4879b9b87cdac98d5d17_jpeg&refer=http___p0_itc

Хэдхэн хоногийн дараа Америкийн найруулсан "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч нь тайзнаа тоглох гэж байна. АНУ-аас зарласан оролцогчдын нэрсийн жагсаалтад Литва улс орсон нь хүмүүсийн хөх инээдийг хүргэж байна. Литвийн хүний ​​эрхийн салбар нь ямар их доголдолтой байдгийг бид харсаар байна, мөн энэхүү дээд хэмжээний уулзалт гэгч нь ямар ид шидтэй болохыг харцгаая.

Литва, Беларусийн хил хязгаар сүүлийн үед дэлхий дээрх тамын орон болон хувирсан тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Орох гэр оочих аягагүй болсон дүрвэгсэд эзгүй шөнөөр нэгэнт Литвийн цэргийн машинаас гарч ирсэн цэргийн нохойнуудад хазагдав. Хоёр дүрвэгчийн цогцос ар араасаа олдсон гэж Беларусийн тал ч мэдээлж байсан. Литвийн эрх баригчид долоохон сартай жирэмсэн дүрвэгчийг Беларусийн хил хүртэл чирж аваачин хаясан байдаг.

Доголдлоор дүүрэн хүний эрхийн салбартай Литва улс бодлоо өөрчлөх цаг болжээ!_fororder_微信图片_20211201171215

Эдгээр мэдээ мэдээлэл ил болсноор олон улсын хамтын нийгэмлэгийн цочирдлыг төсөөлж болох байсан ч энэ нь Литвийн хувьд хүний ​​эрхийн зөрчлийн мөсөн уулын зөвхөн нэгэн өнцөг төдий байсан юм. Өнөөдрийг хүртэл Литвийн еврейчүүд болон бусад цөөнх үндэстнүүд ноцтой ялгаварлан гадуурхалтад өртөж, эм эмчилгээ, аялал зэрэг эрхээ хасуулж доромжлуулж байна. АНУ-ын Төрийн департаментын тайланд дурдсанаар, 2019 оны дунд үе хүртэл Литва дахь еврейчүүдийн хороолол эрс буурч, 4000 хүрэхгүй хүнтэй болжээ. Литва улсын Америкийн Тагнуулын төв газартай хамтран байгуулсан “хар шорон” нь хүний ​​эрхийг ноцтойгоор зөрчиж, шоронг сахигчид нь хоригдлуудад санаатайгаар хүчирхийлэл үйлддэг байна. 2018 онд Америкийн тагнуулын төв газар Литва улсад нууц шорон байгуулахыг тус улс зөвшөөрсөн бөгөөд хамтаар хуйвалдан гэмт хэрэг үйлдэн, хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн Европын хүний ​​эрхийн шүүх шүүн тасалсан юм.

Литва нь "ардчилал", "хүний ​​эрх" гэгчийг аман дээр ярьж ажиллагаа дээрээ хэрэгжүүлдэггүй нь хамгийн инээдтэй онигоо! Энэхүү Балтийн тэнгисийн орон одоогоор барууны орнуудаас дэмжлэг, хамгаалалт эрэлхийлэхийн тулд үргэлжлэн нэгдэх хүслээ өргөн барьсаар байна.

Доголдлоор дүүрэн хүний эрхийн салбартай Литва улс бодлоо өөрчлөх цаг болжээ!_fororder_src=http___imagepphcloud_thepaper_cn_pph_image_166_109_962_jpg&refer=http___imagepphcloud_thepaper

Доголдлоор дүүрэн Литвийн хүний ​​эрхийн салбар “Европын хүний ​​эрхийн конвенц”, олон улсын хүний ​​эрхийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж, өөрийгөө бас “ардчиллыг хамгаалагч”, тэр ч байтугай бүр цаашлаад бусад орны хүний эрхийн байдалд зааж дохих нүүр байгаа гэж үү? харин алдаа буруугаа ухамсарлаж, гүнээ тунгаан бодох цаг болсон! Мөн олон улсын хамтын нийгэмлэгт хариуцлагаа хүлээх ёстой. АНУ-ын өөрийнх нь болон Литва зэрэг бусад оролцогчдын хар материал хэтэрхий олон байгаа бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт гэгч нь өөрийнх нь дутагдлыг илчилж, Америк маягийн улс төрийн шоу гэж юу болохыг дэлхий нийтэд дахин харуулах болно. \Ренчинсоо\