Хятадын ард түмний эрх ашгийг хохироосон ямарваа үйлдэл ялагдал хүлээх нь гарцаагүй
2021-12-01 19:14:41  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-р сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмуудыг үл тоомсорлон, Тайваний асуудлаар үндэслэлгүй үг хэлж, Хятадын дотоод хэрэгт дураараа гар дүрж байгааг Хятадын тал эрс эсэргүүцэж, хатуу дургүйцэж байгаа бөгөөд дипломат арга замаар хатуу харьцаж буйгаа мэдэгдсэн гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ 12-р сарын 1-нд Тайваньд болсон "Үндэсний бодлогын судалгааны хүрээлэн"-тэй холбоотой форум гэгчид онлайноор үг хэлэхдээ, хэрэв Тайваньд ямар нэгэн үйл хэрэг тохиолдвол даруй Японы үйл хэрэг, мөн ч Япон Америкийн холбоотны үйл хэрэг гэсэн үг, иймээс Бээжин тэр дундаа Хятадын удирдагчид буруу дүгнэлт хийх хэрэггүй гэжээ. \Ренчинсоо\