Хамтын хүчин чармайлт гаргахыг уриалав
2021-12-01 10:34:33  

Хамтын хүчин чармайлт гаргахыг уриалав_fororder_111

Синьхуа Агентлагийн мэдээ, 29-нд Их долоогийн бүлгийн эрүүл мэндийн сайд нарын жижүүр дарга орон Их Британийн хуралдаанаар яаралтай онлайн хурал зарлаж, коронавирусийн Омикрон омгийн тархалттай тэмцэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд сайд нар Өмнөд Африкийг шинэ коронавирусийн мутацийг хянах, бусад улс орнуудад сануулах үлгэр жишээ үүрэг гүйцэтгэснийг сайшааж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүрээнд "олон улсын вирусийн эх үүсвэрийг хянах сүлжээ"-г байгуулахыг тууштай дэмжинэ. Ирэх долоо хоногуудад бид ДЭМБ болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, энэ вирусийн хувилбарыг хянах болно гэжээ.

Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса хэлэхдээ, дэлхийн нийт вакцины 82 гаруй хувийг чинээлэг орнууд худалдан авсан бөгөөд вакцины 1 хүрэхгүй хувь нь ядуу буурай орнуудад очсон байна гэжээ.