Амлалтаа биелүүлэн хэлснээ хэрэгжүүлдэг нь хамтын ажиллагааны илэрхий онцлог шинж юм
2021-12-01 20:28:57  

Амлалтаа биелүүлэн хэлснээ хэрэгжүүлдэг нь хамтын ажиллагааны илэрхий онцлог шинж юм_fororder_11

12-р сарын 1-нд болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р удаагийн хурал өчигдөр өндөрлөв, энэ удаагийн хурал ямар үр бүтэмжид хүрсэн, түүнчлэн Хятадын тал энэ удаагийн хурлыг хэрхэн үнэлж буй талаар танилцуулна уу? гэсэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа:

11-р сарын 29-нд Ши Жиньпин дарга цахимаар хурлын нээлтэд оролцон чухал илтгэл тавьж, шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар дөрвөн санаачилга дэвшүүлэн, ирээдүйд Хятад Африк хамтын ажиллагааны “9 томоохон төсөл”-ийг хэрэгжүүлэхийг зарлан мэдэгдсэнийг Африкийн тал өндрөөр үнэлэн сайшаасан юм. Сенегалын ерөнхийлөгч Макки Салл, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафоса, Коморын ерөнхийлөгч Азали Ассоумани зэрэг хуралд оролцсон Африкийн талын удирдагчид Ши Жиньпин даргын дурдсан холбогдох үзэл баримтлал, санаачилгад талархал илэрхийлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум нь хоёр талт хамтын ажиллагаагаар олон улсын эрх тэгш шударга дэглэмийг биелүүлэх, Африк тивийн үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх чухал индэр болсон хэмээн сайшааж, Хятад улсын компаниуд Африк тивд хөрөнгө оруулалт хийхийг сайшааж буйгаа тэмдэглэж, цаашид Африк Хятадын хамтын ажиллагааг эрчимжлүүлэх, ялангуяа “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтаар дамжин улс орнуудын эдийн засаг тогтвортой хөгжин дэвшихийг дэмжихэд бэлэн байна гэсэн юм. Хурлын хугацаанд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Африк тивийн орнуудын гадаад харилцааны сайд нартай тус бүр хэлэлцээ, уулзалт хийж, хоёр талт харилцаа хийгээд хамтаар сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо гэжээ.