ӨМӨЗО-ны Манжуур хотод халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгджээ
2021-12-01 10:16:27  

Сэтгүүлч 30-ны өдөр ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлж хянах тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 30-ны өдрийн 00:00-14:00 цагийн хооронд Манжуур хотод халдварын 34 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар, Манжуур хотод орон нутгийн халдварын 73 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа ажээ.

ӨМӨЗО-ны Манжуур хотод халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгджээ_fororder_8cb1cb1349540923e95d52117a145000b3de497a

Одоогийн байдлаар, Манжуур хотод батлагдсан бүх тохиолдлуудыг тусгаарлан эмчлэхээр боомтын эмнэлэгт шилжүүлээд байна. 30-ны өдрийн 12:00 цагийн байдлаар, ойрын хавьтлын нийт 2740 хүн,  дам хавьтлын нийт 1410 хүнийг илрүүлээд байна.

ӨМӨЗО-ны Манжуур хотод халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгджээ_fororder_2021120179831b730441450e93659d51c2936f69_23

29-ний өдөр Манжуур хот нуклейн хүчлийн хоёр дахь шатны их хэмжээний шинжилгээ хийж, нийт 154084 хүнээс дээж авч, одоогийн байдлаар 15 эерэг тохиолдол илэрсэн байна. 30-ны 08 цагт Манжуур хот нуклейн хүчлийн их хэмжээний шинжилгээг гурав дахь удаагаа хийж, 30-ны 12:00 цагийн байдлаар 73851 хүнээс дээж авсан байна.