Омикрон хувилбар 19 улс орон, бүс нутагт илэрчээ
2021-12-01 10:11:52  

Орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд ДЭМБ КОВИД-19 халдварын тухай долоо хоног тутмын эпидемиологийн тайланг нийтэлжээ. Тайланд онцлон тэмдэглэснээр, одоогоор дэлхий даяар тархаж буй вирусийн гол омог нь коронавирусын шинэ мутацийн дельта омог болно, шинэ коронавирусын бусад мутацийн тархалт буурсаар байна. Өнгөрсөн жаран хоногт цуглуулсан 839,119 вирусын генийн дарааллын дээжийн 99.8% нь Дельта омгийнх, Омикрон омог 0.1%-аас бага буюу ердөө 159 ширхэг байсан ажээ.

Омикрон хувилбар 19 улс орон, бүс нутагт илэрчээ_fororder_4390955034616052686

ДЭМБ-ын мэдээлснээр, Омикрон омог зөвхөн цөөн тооны улс орнуудад илэрч, ихэнх тохиолдол нь аялал жуулчлалтай холбоотой ажээ. ДЭМБ-ын статистик мэдээгээр, Омикрон омог 19 улс орон, бүс нутагт илрээд байгаа ажээ.