Кабожийн хунтайж Нородом Ранариддх таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
2021-12-01 20:32:06  

Камбожийн Нородом Ранариддх хунтайж таалал төгссөнд холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 1-нд Камбожийн эзэн хаан Сихамонид эмгэнэлийн цахилгаан илгээв.

Ши Жиньпин, Нородом Ранариддх хунтайж бол Камбожийн хааны угсааны чухал гишүүн, Хятадын ард түмний дотнын анд бөгөөд Хятад-Камбожийн харилцааны хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Хятад-Камбожийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэхийг би дээд хэмжээнд чухалчлан үзэж, тантай хамтаар хоёр орны ард түмний найрамдлыг тасралтгүй гүнзгийрүүлэн, хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг  тасралтгүй урагшлахад бэлэн байна гэжээ.