Афганистаны хохирогчдын ар гэрийнхэн “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ад оролцохыг Америкийн улс төрчид зөвшөөрөх үү?
2021-12-01 20:38:02  

“АНУ нөхөн төлбөр төлчихлөө гээд миний хүү амьдарч босч ирэх биш.... Хэрэв хүний эрх, хүний амь насанд анхаарал хандуулж байгаа юм бол миний хүүгийн амийг хороосон хэргийн гэмт этгээдийг олох ёстой” гэж Афганистан иргэн Земарай Курбанзада хэлсэн байдаг. Энэ оны 8-р сард АНУ тэргүүтэй гадаадын армийнхан Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бодисын дайралтад өртсөнийхөө дараа жирийн иргэд рүү ялгалгүйгээр гал нээж, улмаар Земарай Курбанзада хүүгээ үүрд алджээ.

Америк цэргийн Афганистаны жирийн иргэдийг хөнөөсөн хэрэг нь одоод болтол олох ёстой шийтгэлээ олоогүй байсаар юм. Ийм ч учраас ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Рябуков Афганистаны одоогийн ийм нөхцөл байдалд АНУ “ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулах нь үнэхээр ичих булчирхайгүй үйлдэл хэмээн шүүмжилсэн юм. Афганистаны хохирогчдын ар гэрийнхэн “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ад оролцож, санал бодлоо хэлэхийг зөвшөөрөх үү гэж АНУ-ын улс төрчдөөс асуумаар байх юм.

Афганистаны хохирогчдын ар гэрийнхэн “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ад оролцохыг Америкийн улс төрчид зөвшөөрөх үү?_fororder_0377-cb8f6069afdfa3137c3a1a5ec7bc577b

АНУ хэрэв үнэнхүү ардчилал, хүний эрхийн тухай ярих гээд байгаа бол Афганистаны хохирогчдын ар гэрийнхнийг урьж оролцуулан, 20 жилийн “ардчиллын өөрчлөлт” нь Афганистанд чухам юу авчирсан гэдгийг дэлхий нийтэд харуулах ёстой. Афганистаны хүний эрх судлалын нэгэн эрдэмтэн АНУ-д хандан: “ардчиллын дээд хэмжээний уулзалтдаа Афганистаны ард түмнийг урьж оролцуулах хэрэгтэй. Бидний ариун цус, харанхуй ирээдүйг ашиглан ардчиллаа баярлан тэмдэглэх эрх та нарт байхгүй” гэжээ.

АНУ урьж оролцуулахгүй бөгөөд ингэж ч зүрхлэхгүй нь мэдээж. Учир нь эдгээр “зочид” АНУ-ын өөрийнх нь ардчиллын хуурмаг багийг хуулж хаяхаас айна. Гэтэл Вашингтон энэ явдлаас зориуд зайлсхийлээ гээд бодит үнэнийг далдалж чадна гэж үү?

Английн судалгааны байгууллага “Airwars”-ын нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл сүүлийн 20 жилд Америкийн армийн агаарын довтолгооны улмаас наанадаж 22 мянган жирийн иргэний амь насаараа хохирчээ. Америкийн арми тэдний амь нас хохирсонд хариуцахыг битгий хэл  хүлцэл өчих ганц үгийг ч хэлээгүй юм.

“Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь Вашингтоныг ардчиллын өндөрлөг болгож чадахгүй. Америкийн улс төрчид Афганистаны хохирогчдын ар гэрийнхнийг урьж оролцуулахаас зүрхшээж байна. Зөвхөн энэ ганц үйлдлээс харахад, АНУ бол ардчиллын манипулятор, хорлон сүйтгэгч  гэдэг нь тодорхой юм.