Эн тэргүүнд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг анхаарахаар болов
2021-12-01 10:20:33  

11-р сарын 30-ны өдөр Ираны Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний ахлах төлөөлөгч Багери хэлэхдээ, 29-ний өдөр Австрийн нийслэл Венад хэлэлцээг сэргээж эхэлсэн эхний өдөр Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талууд Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах асуудлыг эн тэргүүнд анхаарахаар тохиролцсон байна гэжээ.

Ираны үндэсний телевизийн 30-ны өдөр мэдээлснээр, Ираны эсрэг тавьсан шударга бус, хууль бус хориг арга хэмжээг зохицуулах нь эрхбиш Ираны цөмийн хэлэлцээрийн хамтарсан хорооны хурлын хэлэлцэх хөтөлбөрийн тэргүүн чухал асуудал байх ёстой, энэ бол эхний өдрийн хурлаар тохиролцсон нийтлэг ойлголт юм. Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг чухалчлан хэлэлцэх ажлын тусгай хэсэг 30-ны өдөр хуралдав хэмээн Багери хэлсэн байна.