ОХУ-ын Нэгдсэн Орос Нам байгуулагдсаны 20 жилийн ойд баяр хүргэв
2021-12-01 20:24:15  

12-р сарын 1-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Нэгдсэн Орос Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан баярын захидал илгээв.

Ши Жиньпин баярын захидалдаа: Нэгдсэн Орос Нам нь ОХУ-ын улс төрийн чухал хүчин болсны хувьд Оросын ард түмэнтэй эв нэгдэн, удирдан дагуулах чиглэлд идэвхтэй хүчин зүтгэл гаргаж, Путин ерөнхийлөгчийн тогтоосон стратегийн зарчмыг хэрэгжүүлэх, улсын дотоодынхоо улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулах, олон улс дахь байр суурь дээшлэхийг урагш ахиулсан нь Оросын нийгмийн өргөн хүрээний дэмжлэгийг олсон байна. Энэ он бол ХКН болон Нэгдсэн Орос Нам харилцаа байгуулсны 20 жилийн ой тохиож байна. Нэгдсэн Орос Намтай тогтоосон найрамдлаа ХКН нандигнан үзэж, цаашид хоёр нам механизмжсан солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлэн чангатгаж, шинэ эриний Хятад Оросын харилцааг илүү өндөр түвшинд ахиулах, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэхийг хүсэж байна гэж тэмдэглэв.