Хятад Оросын харилцааг турхиран эвдэх ямарваа оролдлого бол бүтэшгүй юм
2021-12-01 20:22:34  

Хятад Оросын харилцааг турхиран эвдэх ямарваа оролдлого бол бүтэшгүй юм_fororder_01171256g4sr

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-р сарын 1-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Оросын өндөр түвшин бүхий стратегийн хамтын ажиллагаа бол дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын асар хүчтэй баталгаа бөгөөд гаднын нөлөөллөөс болж өөрчлөгдөхгүй юм гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан олон улсын хөрөнгө оруулалтын “Орос орон уриалж байна” форумд оролцохдоо, АНУ болон өрнөдийнхөн дандаа “Хятад улсын заналхийлэл”-ийг ашиглан Оросыг айлгадаг, гэтэл ОХУ үүнд хууртахгүй. ОХУ-ын хувьд Европ тивийн зарим орнуудын адилаар Америкийн “уриалга”-ыг даган Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа бууруулахгүй гэж хэлснийг эх сурвалжид мэдээлжээ.