Хятад улс хөгжиж буй орнуудын найдвартай анд, үнэнч түнш байсаар ирсэн гэв
2021-12-01 10:09:30  

Хятад улс хөгжиж буй орнуудын найдвартай анд, үнэнч түнш байсаар ирсэн гэв_fororder_111

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь 11-р сарын 30-нд болсон "77-ын бүлэг ба Хятад улс"-ын ГХЯ-ны сайд нарын 45-р видео хурал дээр үг хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй орнуудын найдвартай анд, чин үнэнч түнш байсаар ирсэн гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, одоогийн цар тахал газар авсаар байгаа бөгөөд баян хоосны ялгаа, өмнөд хойдын ялгаа, вакцины ялгаа улам бүр нэмэгдсээр байна. "77-ын бүлэг ба Хятад" хөндлөнгийн оролцоог арилгаж, эв нэгдлийг бэхжүүлж, НҮБ-ын индэр дээр дуу хоолойгоо хүргэж, хөгжиж буй орнуудад тахлын дараах сэргэлтийг түргэтгэх, 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх ёстой гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, хөгжлийг нэн тэргүүнд тавих ёстой. "77-ын бүлэг ба Хятад улс" ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийн асуудлыг дэлхийн макро бодлогын зохицуулалтын чухал байр сууринд оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нэн ядуурал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн сэргэлтийг зохицуулах ёстой гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй асар олон орны найдвартай анд, чин үнэнч түнш байсаар ирсэн бөгөөд өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлсээр ирсэн юм. Дарга Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурлын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад Африкийн орнууд ирэх гурван жилд эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, худалдааг үр өгөөжтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг "есөн төсөл"-ийг хамтран хэрэгжүүлж, Африкийн улсуудад вакцинаар ханган, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэжээ. Ши Жиньпин дарга мөн энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулган дээр "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг ёслол төгөлдөр дэвшүүлсэн юм. Энэхүү чухал санаачилгыг 77-ын гишүүн орнууд идэвхтэй дэмжиж, оролцохыг Хятад улс сайшааж байна гэжээ.