“Хятадыг ойлгох нь" гэх цуврал номын нээлт Гуанжоу хотод болов
2021-12-02 10:10:57  

Хятадын инноваци хийгээд хөгжлийн стратеги судалгааны нийгэмлэг, Хятадын гадаад хэлний товчооноос санаачилж, Гадаад хэлний хэвлэлийн газраас зохион байгуулсан "Хятад улсыг ойлгох нь" (хоёр дахь цуврал) гэх цуврал номын нээлт 1-нд Гуанжөү хотод болов.

“Хятадыг ойлгох нь" гэх цуврал номын нээлт Гуанжоу хотод болов_fororder_e4dde71190ef76c6281ac83ae9757ff3ae516747

"Хятад улсыг ойлгох нь" гэх цуврал ном 2019 оны сүүлчээс хоёрдугаар цувралаа найруулан хэвлүүлж эхэлсэн байна, голцуу өнгөрсөн зууны Хятадын Коммунист намын түүхэн хөгжил хийгээд ололт амжилт, Хятадын тогтолцоо хийгээд үндэсний засаглалын систем, "Бүс ба Зам", бүс нутгийн эдийн засаг, хөгжлийн явц дахь үндэстний аж ахуйн нэгжүүд болон тахал өвчний дараах Хятад хийгээд дэлхийн харилцаа зэрэг дотоод гадаадын анхаарлын төвд байгаа асуудал зэрэг талаар нэр хүндтэй мэргэжилтэн, эрдэмтэн нарыг урин бичүүлж, гадаадын нэн олон зохиолчоор дамжуулан Хятадыг ойлгуулсан байна.

“Хятадыг ойлгох нь" гэх цуврал номын нээлт Гуанжоу хотод болов_fororder_8f17-7aa5b7bf019213eaed47386aed97141f

Хятадын инноваци хийгээд хөгжлийн стратегийн судалгааны нийгэмлэгийн дарга Жэн Бижянь хэлэхдээ, Хятадын хөгжил дэвшил үргэлж урагшилсаар байна, Хятадын өөрчлөлт нээлт хэзээд урагшилсаар байгаа, тиймээс "Хятад улсыг ойлгох" үйл хэрэг бас үргэлж урагшилсаар байх болно, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ард түмний түүхийн хосгүй туршлага болон анхдагчаар урагшлах дээд хүслийг ойлгон хүндэтгэж, энэ үүдээс "Хятад улсыг ойлгож", "Хятадын Коммунист намыг ойлгох" болно гэдэгт найдаж байна гэжээ.