АНУ “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-аар томрохыг бодоо юу?
2021-12-02 21:37:15  

“Уугуул иргэдийн хувьд авч хэлбэл, талархалын баяр бол эмгэнэлийн өдөр байдаг” гэж Америкийн индиан эмэгтэй Кейша Жеймс хэлжээ. Энэ баярын өдрөөр Америкийн Шинэ Ингланд бүс нутгаас ирсэн Америк тивийн уугуул овог аймгийн гишүүд цуглаж, “Олон сая уугуул иргэд үндэстэн угсааны устгалтад өртөж, газар нутгаа дээрэмдүүлэн, соёлоо талхигдуулсан”-ыг дурсан санагалзсан байна. Энэ нь цагаан арьст Америкчууд амь аварсан индианчуудын ач буянд нь талархахаа сурталчлахаар гаргасан талархалын баярт авч хэлбэл егөөдөл болжээ.

“Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулахаар сүр мандуулж буй тэдгээр Америкийн улс төрчид Америк тивийн уугуул иргэдийн гаслан зовлон ба гомдлыг сонсоогүй мэт овлох хэрэггүй. АНУ хэрэв “томоръё” гэж бодож байгаа бол урьдаар өөрийн орныхоо үндэстэн угсааг устгасан хор нөлөөгөө арилгах нь зүйтэй. Америк тивийн уугуул иргэдийн хувьд, индианчууд өмнө нь Хойд Америкийн эх хуурайд хамгийн түрүүнд ирсэн колоничлогчдыг тусалсан байв, гэтэл тэд тусалсныхаа хариуд үндэс угсаагаар нь устгах, ялгаварлан гадуурхах үр дагаварыг амссан юм. Хядагдах, салган тусгаарлагдах, мартагдан гээгдэх гээд Америкийн индианчуудын үндэстэн угсааны эмгэнэлтэй түүх тасралтгүй давтагдсаар байна. Америкийн засгийн газар тэдэнд урт хугацааны турш хөнөөн арилгах, албадан тусгаарлах, оюун санааны боолчлол хийх, соёлыг нь устгах зэрэг бодлого хэрэгжүүлж ирснээр, Америк тивийн эх хуурайд уулаасаа эзэн нь байсан уугуулчууд “устан арилж буй үндэстэн угсаа” болжээ.

АНУ “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-аар томрохыг бодоо юу?_fororder_f2deb48f8c5494eed1c1f3660a4f63f798257e35

Өдгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-д газар авсаар байгаа нь Америкийн цөөнхүүдийн хувьд зовлон бэрхшээл болж байна. Ноднин Африк удамтай эр Жорж Флойдыг “өвдөглөн дарж хөнөөсөн”, энэ онд Атлантад галт зэвсгээр халдлага үйлдсэн ноцтой гэмт хэрэг гарсны улмаас Ази удамтай 6 эмэгтэй хохирсон, түүнчлэн хууль сахиулах салбарт арьс өнгөрөөр ялгаварлан гадуурах байдал түгээмэл оршиж байгаа, хөдөлмөр эрхлэлт иргэдийн амьдралын салбарт нь арьс өнгөний тэгш бус байдал оршиж байгаа зэргээс харахад АНУ дахь “арьс өнгөөр ялгаварлах өвчин” ясанд нь тултал гүн даамжирчээ.

Хаа сайгүй оршиж буй арьс өнгөөр ялгаварлах үзэл бол “Америк маягийн ардчилал”-ын ялагдлын баттай нотолгоо юм. Өөрийн орных нь иргэд хүртэл Америк маягийн ардчилалд гутран урам гугарч байхад АНУ-ын засгийн газар ямар тэнхээгээр “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулах юм? АНУ-ын улс төрчид “ардчилал”-ын багаа сайхан гоёж чимлээ гээд тухайн орных нь иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, нийгэм нь хагарч, баян ядуугийн туйлшралд өртөж буй гаслан зовлонг далдалж чадашгүй юм.

Америкийн тал “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулахаар дамжин “дотоод өвчнөө гаднаас нь засах” гэсэн санаархал нь бүтэлгүйтэх бол лавтай юм. Ардчилал бол нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл бөгөөд биелүүлэх арга зам нь олон төрөл зүйлийн байдаг тул нэг улс орон хэлснээр болох ёсгүй. Ардчилалын балчигт шигдсэн АНУ “ардчиллын шүүгч” болж чадахгүй бөгөөд дэлхий нийтийн ардчиллын “нийтийн эзэн” болж чадахгүй. “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь Америкт нэр нүүр авчирж чадахгүй, АНУ-ын өвчөнийг ч засаж чадахгүй. Энэ бол даруй өөрөө баясах шоу төдий бөгөөд бүтэлгүйдэх нь анхнаасаа одорхой юм.