Вакцины хомсдол нь дэлхийг COVID-19 тахлын эрсдэлд оруулж байна
2021-12-02 16:47:25  

Синьхуа Агентлагийн мэдээ, 1-нд, Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал Сет Беркли Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдэлдээ: Хэрэв дэлхий даяар COVID-19 тахлын вакцины шударга бус хуваарилалтыг шийдэж чадахгүй бол тахал үргэлжилсээр байх болно гэжээ. Беркли вакциныг хүртээмжтэй байлгахын тулд хамтран ажиллахыг дэлхий нийтэд уриалжээ.

Беркли цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, хэдийгээр хүмүүс Омикроны хувилбарын омгийн талаар илүү ихийг мэдэх шаардлагатай хэвээр байгаа ч "дэлхийн ихэнх хүмүүс вакцинд хамрагдаагүй цагт мутаци гарч, тахал улам бүр нэмэгдсээр байх болно гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, зөвхөн баячуудыг гэлтгүй дэлхийн бүх хүн амыг хамгаалж чадвал халдварын мутациас урьдчилан сэргийлж чадна. Одоо дэлхий нийтээрээ вакцинд тэгш хүртээмжтэй байхын тулд хамтран ажиллах шаардлагатай байна гэжээ.