"Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын гар авлага"-г нийтлэв
2021-12-02 18:30:35  

"Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын гар авлага"-г нийтлэв_fororder_58ee3d6d55fbb2fb489ff8125befa2ad4723dcac

Хятад, Оросын эрчим хүчний худалдааны III форум 11-р сарын 29-нд Бээжинд нээгдлээ. Тус форум нь цахим болон цахим бус хэлбэрийг хослуулан, Бээжин, Москва хотод салбар форум зохиов. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ онд Хятад, Оросын байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний худалдааны хэмжээ тогтвортой өсөж, Хятадын эрчим хүчний хангамжийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад, Орос хоёр тал цаашид эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд шинэ хүрч нэмнэ гэжээ. 

Хятадын эрчим хүчний үндэсний газрын тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хятад, Оросын эрчим хүчний худалдаа 34.9 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын худалдааны нийт хэмжээний 34.3 хувийг эзлэв. Үүний дотор Хятад, Оросын байгалийн хий, нүүрсний худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар өссөн байна. Ялангуяа 4-р улиралд Хятад, Оросын эрчим хүчний худалдааны цар хэмжээ урьдчилан төлөвлөснөөс 700 сая кВт/ц-байснаас 1.4 тэрбум кВт/ц болтлоо өсөн байна. Бүтэн жилийн хугацаанд 4 тэрбум кВт/цагт хүрч, гуравны нэг хувиар өсөх төлөвтэй байна.

Мөн өдрийн форумд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ховак хэлэхдээ, хоёр орны удирдагчдын хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй түвшинд хүртэл хөгжиж байна гэжээ. Орос, Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн төсөл тогтвортой хөгжиж, 1-р сараас 9-р сар хүртэл Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 42 сая тоннд хүрч, хоёр тал мөн устөрөгчийн эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж буйг тэрээр танилцуулав.

Тэрээр хэлэхдээ: "Орос, Хятад хоёр орон эрчим хүчний гол салбарууд, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их нөөц гэж бид харж байна. Бид Хятадын найз нөхдийн хамт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, энэ удаагийн форумаар дамжуулан бүх гишүүн орнууд үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаанд хүрч чадна гэдэгт итгэж байна" гэжээ. 

Эрчим хүчний хамтын ажиллагаа нь Хятад, Орос хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны хамгийн их хүндийн жинтэй, хамгийн үр дүнтэй, хамгийн өргөн хүрээг хамарсан салбар юм. Форумын үеэр "Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гар авлага"-г нийтлэв. Гар авлагад ОХУ-ын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, түүнчлэн нүүрс, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах зохицуулалтын бодлого, жишээ боломжуудыг танилцуулж, Хятадын аж ахуйн нэгжүүд Оросын эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулахад бүх талын мэдээллийн үйлчилгээг үзүүлж байна. Хятадын эрчим хүчний үндэсний газрын орлогч дарга Рэнь Жиндүн хэлэхдээ, хоёр талын аж ахуйн нэгжүүд шинэ салбарт, шинэ төслүүдэд хамтран ажиллах боломжийг сайтар ашиглан, Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны чансааг сайжруулна гэдэгт найдаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Форумын үеэр хоёр тал газрын тос, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, нүүрс зэрэг салбарыг хамарсан 20 шахам гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр талын хамтран ажилласан ололт амжилтыг харуулаад зогсохгүй хоёр орны цаашдын хамтын ажиллагааны шинэ гараа эхэлснийг ч харуулж байна" гэжээ. 

Эх сурвалжаас үзвэл, Хятад, Орос хоёр орон эрчим хүчний томоохон төслүүдийн хүрээн дэх хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Тяньваний цөмийн цахилгаан станцын 7, 8-р цогцолбор, Шү Дабаогийн цөмийн цахилгаан станцын 3, 4-р цогцолбор нь энэ оны 5-р сард байгуулж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Хятад, Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн төслийн Хятад улсын хил дэх дунд хэсгийг ашиглалтад оруулсан бөгөөд энэ онд 10 орчин тэрбум шоо метр хийх нийлүүлэхээр төлөвлөж байна.

Н.Пүрэвжав