АНУ “удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулах нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй
2021-12-02 18:57:31  

АНУ “удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулах нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй_fororder_12

12-р сарын 1-нд ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ-ын зохион байгуулахаар буй “Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, АНУ болон түүний холбоотнууд нь “ардчиллын цамхаг” хэмээн өөрийгөө өргөмжлэх эрхгүй бөгөөд ингэх нь зохисгүй, АНУ-аас олон улсад авсан найрсаг бус үйл ажиллагаа нь нэгэнтээ гаднынхны итгэлийг алдуулсан юм. “Ардчиллын болгох” гэгчийг сурталчлан түгээхээ больж, шинээр зааг шугам тавихгүй байж, бодит үйл ажиллагаагаар НҮБ-ын дүрэм тогтоол дахь улс орнуудын бүрэн эрх, эрх тэгш байдал зэрэг зарчмыг хамгаалахыг Оросын тал буй бүх улс орнуудад уриалж байна гэж тэмдэглэснийг хэвлэлийн эх сурвалжид мэдээлжээ.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-нд хэлэхдээ, АНУ-ын зохион байгуулахаар буй “Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй, энэ үйлдэл нь ардчилалтай холбоогүй, харин ардчиллын нэр зүүж ардчиллыг хохироох үйлдэл хийх нь үнэн зорилт гэжээ.